Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2939 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1404 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1534 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 983 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 12988
-Хүндэвтэр 5715
-Хүнд 1684
-Нэн хүнд 315 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 42056 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 4825 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 20702 иргэн байна. Үүний 1075 нь жирэмсэн, 3274 хүүхэд байна.