Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найман зуу гаруй загасны тор хураан авч, устгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд


Найман зуу гаруй загасны тор хураан авч устгасан гэж Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 2019 онд Ховд аймгийн хэмжээнд загас барих зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс өнгөрсөн өвөл буюу 2019 оны 10 дугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар долоо хоног бүр эргүүл хяналт хийж байна. Энэ хугацаанд 800 гаруй загасны тор илрүүлж, устгаад байна. Торонд орсон загасыг буцаан тавьжээ. Мөн 600 орчим иргэн дэгээ ашиглан загас барьж байсан зөрчдийг илрүүлжээАймгийн төв болон Буянт, Мянгад, Чандмань, Дөргөн сумын иргэд хууль бусаар загас барьж зөрчил гаргасан байна

"Хэрэглээний зээлийн хүү болон үндсэн зээлийг 90 хоногийн хугацаанд төлөхгүй"
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.