Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох салбарын удирдлагууд танилцуулж байна. Эдийн засагтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн : "Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр хуралдаж Монгол улсын эдийн засгийг тогтвортой байлгах чиглэлээр зарим шийдвэрийг гаргасан. Хэрэглээний зээлтэй иргэд болон арилжааны банкуудаас тавьсан хүсэлтээс үүдэн дараах шийдвэрийг гаргасан. Банкан дээр 1000-аад ААН, иргэдээс нийт 1.5 их наяд зээлтэй холбоотой асуудлаар санал ирсэн. Нийт зээлтэй хүмүүсийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байсан.Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна.
Иймд хэрэглээний зээлийн хүү болон үндсэн зээлийг 90 хоногийн хугацаанд төлөхөөргүй болгож хойшлуулж байна. Тухайлбал, 5 жилийн зээлтэй байсан бол 5 жил 3 сар болон хойшилж байна гэсэн үг. Тэрнээс огт зээл төлөхгүй байх тухай асуудал биш. Харин цаг хугааны боломжтой нөхцөл байдлыг иргэдэдээ олгож байна гэсэн үг. Мөн хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш (нэг сарын сүүлээс хойш) зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. " гэв.