Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баасан гарагт УОК-т сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах асуудлаар санал оруулна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлэгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ. Тухайн эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирэхээр боллоо. Цаашид үйл ажиллагаа нь тасалдалгүй хэвийн үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг дүрс оношилгоо, дуран, уламжлалт анагаах ухаан, амбулатори гэсэн чиглэлээр ажиллаж байна. 

Коронавирусийн тархалтын асуудлаар өнөөдөр манай яамны зүгээс Эрүүл мэндийн яаманд хандаж байна. Сургууль, цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх асуудал эсэх дээр баасан гарагт УОК-т саналаа оруулна. Бид эрүүл мэндийн байгууллагынхаа саналыг сонсож шийдвэр гаргана. Олон нийтийн зүгээс хоёр саналыг хэлж байна, нэг хэсэг нь оруулмаар байна, нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.

Манай яамны зүгээс бүх асуудлыг цогцоор нь судалж, шинжилж, холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр дүгнэлтээ гаргана" гэв.

Түүнчлэн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх 12-р ангийн сурагчдад зөвлөмж хичээлийг нь CD-гээр тарааж өгөх ажлыг зохион байгуулахаар болсныг БСШУС-ын сайд онцоллоо. 

ОХУ-ын думын орлогч А.В.Гордеевт төрийн дээд шагнал гардуулав
ОХУ-ын думын орлогч А.В.Гордеевт төрийн дээд шагнал гардуулав
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.