Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ухань хотын эмнэлгүүд энгийн өвчтөн хүлээн авч эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

БНХАУ-д Ковид-19 халдварын тархалт буурч байгаатай холбогдуулан зарим эмнэлгүүд энгийн өвчтөн хүлээн авч эхэлжээ. Тухайлбал, шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг баталгаажуулсаны дараа эмнэлгийн чиг үүрэг хуучин горминдоо орж, коронавирусний халдваргүй энгийн өвчтөнүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хүлээн авах боломжтой болсон байна.

Тодруулбал, Ухань хотод шинэ төрлийн коронавирусний тархалтын оргил үед өвчтөнүүдэд үйлчилж байсан 50 гаруй эмнэлэгийг энгийн өвчтөнийг хүлээн авах зориулалтаар ариутгаж, халдваргүйжүүлж байгаа аж. Харин тус эмнэлгүүд дэх Ковид-19 халдвартай өвчтөнүүдийг эмнэлгийн нөхцөл, туршлага сайтай 10 эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлэх болсон байна.

Ариутгал халдваргүйжүүлэлт дууссаны дараа энэ сарын сүүлч ирэх дөрөвдүгээр сарын эхээр тус эмнэлгүүд чиг үүргийнхээ дагуу бүрэн хэвийн ажиллагааны горимд орох юм байна.

Эх сурвалж: cri.cn

ЗАСГИЙН ГАЗАР: Өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
ЗАСГИЙН ГАЗАР: Өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.