Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон тус яамныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр энэ жилийн эхний гурван улирлын байдлаар нийслэлээс зохион байгуулсан есөн тендер бүгд хууль зөрчсөн талаар мэдээллээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Нийслэлийн худалдан авах газраас зохион байгуулсан тендер шалгаруулахтай холбоотой 22 гомдол өнгөрсөн онд Сангийн яаманд ирсэн. Үүний 16 нь хууль зөрчиж тендер шалгаруулалт явуулсан. 2021 оны гуравдугаар улирлын байдлаар Нийслэлийн тендер шалгаруулалттай холбоотой есөн удаагийн гомдол Сангийн яаманд ирсэн. Бүгд хууль зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс нийслэлээс тендер зохион байгуулах ажлаа хуулийн дагуу зөв шударга явуулж, захиалагчийн эрх үүргийг биелүүлж, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдэх шаардлагатай байна" гэв.