Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ: Нийслэлд ийм нөхцөл байдалд шинжилгээ авч байгаа өрхийн эмнэлэг байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

"Өрхийн эмнэлэгт сурагч охин коронавирусийн шинжилгээ өгч байна" гэх тайлбар бүхий зураг цахим орчинд цацагдсан. Уг зургийг иргэд шинжилгээг авахдаа зориулалтын бус орчинд, хүнд нөхцөлд авч байна хэмээн шүүмжилж, БНСУ-ын шинжилгээ авч буй цэгүүдийн зургийг нийтэлж, хүнээ дээдэлдэг улс, хүний эрхийг зөрчдөг улсын ялгаа гэхчлэн шүүмжилж байна.

Тэгвэл уг асуудлыг /Нийслэлийн эрүүл мэндийн газар/ НЭМГ-аас тодруулахад "Энэ зургийг хараад аль эмнэлэг болохыг нь тодорхойлох боломжгүй байна. Зураг дээр байгаа хүмүүсийн хувцсыг харахад өвөл, хаврын зураг шиг харагдаж байна. Хоёрдугаарт, байшинг нь харахад хуучны байшин байна. Ийм хуучны барилгатай өрхийн эмнэлэг байхгүй. Өрхийн эмнэлгүүдэд манай хариуцсан хүмүүс явж байгаа. Шинжилгээ авдаг өрөөнүүдийг нүдээр үзэж танилцсан. Ийм нөхцөлд шинжилгээ авч байгаа эмнэлэг байхгүй. Хөдөө орон нутагт байсан үгүйг нь мэдэхгүй байна. Хэрэв үнэхээр нийслэлийн хэмжээнд ийм нөхцөлд шинжилгээ авч байгаа бол бид аль дүүргийн аль хорооны эмнэлэг болохыг нь тогтоогоод холбогдох арга хэмжээг авна.

Өрхийн эмнэлэг хариуцсан мэргэжилтнүүд бүх дүүргийн бүх хорооны эмнэлгүүдээр нэг бүрчлэн шалгалт хийж байгаа. Шинжилгээ авах ажлыг бид хавраас хойш хийсэн. Эхэн үедээ бүх хүн ковидоос айж байх үеийн зураг байж магадгүй. Одоо бол энэ ажлыг өрхийн эмнэлгүүд хийгээд зүгширсэн" гэв.

САНГИЙН ЯАМ: Хотын дарга Д.Сумъяабазар ямарч баримтгүйгээр байгууллагын нэр хүндэд халдаж байна
САНГИЙН ЯАМ: Хотын дарга Д.Сумъяабазар ямарч баримтгүйгээр байгууллагын нэр хүндэд халдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.