Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковид-19” халдвараар өвдөөд эдгэрсэн хүнд өгөх зөвлөмж

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Ковид-19" халдвараар өвдөөд эдгэрсний дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

-Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглэх,

-Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи, согтууруулах ундаанаас мөн адил татгалзах,

-Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжих

-Ажил, амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.

-Хэвтэж, эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай.

-Хэрэв танд "Ковид-19"-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119, эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл авах,

-Ханиаж, найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлэх,

-Алхах, суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэхийг анхааруулж байна.

ОРОН НУТАГ: Өвөрхангай 268, Ховдод 355, Баянхонгор аймагт 264 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТАГ: Өвөрхангай 268, Ховдод 355, Баянхонгор аймагт 264 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.