Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Энэ сарын 6-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1855 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1447, хулгайтай холбоотой 29, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 99, гэмт хэргийн шинжтэй 79 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Автомашин согтуу жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 96, хүний биед халдсан 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 53, эрүүлжүүлэх байранд хоносон 153, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 53 тохиолдол гарчээ.

Монгол, БНХАУ, Пакистан, Тайланд Улсуудын Зэвсэгт хүчний энхийг сахиулах сургуулилалт эхэллээ
Монгол, БНХАУ, Пакистан, Тайланд Улсуудын Зэвсэгт хүчний энхийг сахиулах сургуулилалт эхэллээ
 
“Хаврын чуулган эхлэхээр наадам, цагаан сараар урт амрах зохицуулалтыг хийнэ“
“Хаврын чуулган эхлэхээр наадам, цагаан сараар урт амрах зохицуулалтыг хийнэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.