Өнөөдөр буюу есдүгээр сарын 6-нд Улаанбаатар хотод явуулын 4, суурин 58 цэгт 84 багийн 429 эмч, ажилтан ажиллаж, 7178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Манай улс цар тахлын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний ажилтан, алба хаагчид болон зорилтот бүлгийн иргэдээ дархлаа сэргээх тун буюу гуравдугаар тунд хамруулж эхлээд буй. Иргэд гуравдугаар тунгаа ойрт ойр байрлах дархлаажуулалтын цэгүүдэд очиж хийлгэх боломжтой юм. Өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд нийслэлд 2189 иргэн дархлаа сэргээн тундаа хамрагджээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.