Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох тамирчид сонгогдлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 33 секунд

Монголын чөлөөт бөхийн холбоо "Осло-2021" насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д боллоо. Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар Улсын онцгой комиссын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан юм. Эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд "Хасу-Мегастарс" клубийн залуу тамирчин Д.Оргилох "Mongolia Open" ОУТ-ий олон удаагийн медальт, насанд хүрэгчдийн улсын аварга Б.Нямбаяр, Л.Төртогтох гээд туршлагатай олон хэмжээний мастеруудыг ялж дэлхийн дэвжээнд зодоглох тийзээ захиалав. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд 50 кг-д "Женко" клубийн 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал ОУХМ Ц.Намуунцэцэг, спортын мастер Б.Мөнхнар нарыг ялсан. 57 кг-д Токиогийн олимпод зодоглосон Баянхонгорын Б.Хонгорзул хэсгийн барилдаанд ОУХМ Э.Даваачимэгийг ялсан. Тэгвэл шигшээд тэд дахин таарахад хашир мастер Э.Даваачимэг өрсөлдөгчөө 5:1-ээр туршлага заан ялж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болсон. Хамгийн сонирхолтой жин 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, "Токио-2020" олимпод оролцсон ОУХМ Х.Болортуяа нар бие биеээ тойрч ялсан бөгөөд Э.Гантуяа онооны чанараар аваргалсан. Тэрбээр Чимэдээ гавьяатыг цэвэр ялсан. 65 кг-ын жинд "Алдар" спорт хорооны 19 настай тамирчин Т.Энхжин энэ жилийн Азийн аварга З.Болортунгалагийг шигшээ барилдаанд ялж аваргалав. 72 кг-д ОУХМ Э.Даваанасан шигшээ барилдаанд гавьяат тамирчин О.Насанбурмааг 4:0-ээр илүүрхэж явсан. Гавьяат барилдааны үеэр мөрөндөө хүнд бэртэл авснаар өрсөлдөгч нь ялалт авсан. 20 жингээс 19 нь дэлхийн аваргад оролцох эрхээ авсан бол ганцхан эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хяналтын барилдаанд түрүүлсэн "Алдар" спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал "Токио-2020" олимпийн хүрэл медальт ОУХМ Б.Болортуяатай сорилт барилдаан хийж хэн ялсан нь Ослог зорино. Тус тэмцээний үеэр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, ОУХМ Баттулгын Нямдорж нар дэвжээндээ хүндэтгэл үзүүлж зодог тайлсан юм.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Орлогч Ж.Сандагсүрэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон Орос сургуулийн хүүхдүүдийг гадуурхаж, Кембриджийг үгүйсгэв үү
Орлогч Ж.Сандагсүрэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон Орос сургуулийн хүүхдүүдийг гадуурхаж, Кембриджийг үгүйсгэв үү
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.