Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жи Мобайл” МУИС-ийн оюутнуудад датагаа үнэгүй болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургуулиудын танхимын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их сургуулиас их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан платформууд руу хандах датаг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үнэгүй болгохыг уриалсан юм.

Энэхүү уриалгыг 21 аймгийн 320 орчим сум, суурин газарт сүлжээгээ хүргэсэн үндэсний үүрэн холбооны Жи Мобайл ХХК дэмжин МУИС-ийн СИСи мэдээллийн системд тус компанийн дугаарыг ашиглан үнэ төлбөргүй хандах боломжийг нээжээ.

Оюутан дурын Жи Мобайлын дугаараас СИСИ мэдээллийн системд хандахад дата төлбөр тооцогдохгүй бөгөөд тухайн дугаар нь заавал оюутны нэр дээр байх шаардлагагүй юм байна.

Франц улс иргэдээсээ ус, цахилгааны төлбөр авахгүй байх шийдвэр гаргажээ
Франц улс иргэдээсээ ус, цахилгааны төлбөр авахгүй байх шийдвэр гаргажээ
 
“М-СИ-ЭС, ЭНЕРЖИ” тав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг дөрөв дэх ялалтаа авлаа
“М-СИ-ЭС, ЭНЕРЖИ” тав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг дөрөв дэх ялалтаа авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.