Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д сургууль, цэцэрлэгийн хориог сунгалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • БНСУ-д сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгалаа.
  • Тус улсад Ковид-19 халдварын тархалт буурах төлөвтэй байна.

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын дэгдэлт намжих төлөв ажиглагдаж буй БНСУ-д сургууль, цэцэрлэгийн хориог дахин хоёр долоо хоногоор сунгалаа. Энэ талаар өнөөдөр Сөүл хотын захиргааны хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж “Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгийн нээлтийг дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл сунгасан” талаарх шийдвэрийг танилцуулсан байна.

Хэдийгээр Өмнөд Солонгос улсад Ковид-19 халдварын тархалт буурах төлөвтэй байгаа ч хэрэв сурагчдын дунд халдвар гарвал цааш маш хурдан тархах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Дэвсгэр мэдээлэл: Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 84 тохиолдол шинээр бүртгэгдэн, зургаан хүн нас барсан байна.

Эх сурвалж: KBSnews 

Испанийн 21 настай дасгалжуулагч Ковид-19-ийн улмаас нас барлаа
Испанийн 21 настай дасгалжуулагч Ковид-19-ийн улмаас нас барлаа
 
Н.Алтанхуягийг цагаатгах шийдвэр гаргаж байсан шүүгч нар өнөөдөр өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргав
Н.Алтанхуягийг цагаатгах шийдвэр гаргаж байсан шүүгч нар өнөөдөр өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.