Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Испанийн 21 настай дасгалжуулагч Ковид-19-ийн улмаас нас барлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Испанийн дасгалжуулагч Франциско Гарсиа Ковид-19 халдварын улмаас 21 насандаа нас барлаа.
  • Түүнийг уг вирусийн улмаас нас барсан Европ дахь хамгийн залуу хүнд тооцоод байна.
  • Тэрээр цус багадалттай байсан нь нас барахад нөлөөлсөн гэж эмч нар үзжээ.

Испанийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Франциско Гарсиа шинэ коронавирусээр халдварлаж 21 насандаа нас барлаа. Тэрээр уг вирусийн улмаас нас барсан Европын хамгийн залуу хүнд тооцогдоод байна. Гарсиа нь цус багадалттай байсан бөгөөд хэрэв тийм биш байсан бол бүрэн эдгэх боломжтой байсан хэмээн эмнэлгийн мэргэжилтнүүд үзжээ.

Франциско Гарсиа нь Испанийн Малага хотын Атлетико Портапа Алта багийн хүүхдийн багийг 2016 оноос эхлэн дасгалжуулж байсан аж.

Дэвсгэр мэдээлэл: Испани улсад шинэ коронавирусийн халдвар тархсанаас хойш 300 гаруй хүн нас бараад байна. Гарсиа нь Малага хотын халдвар авсан тав дахь хүн, мөн хамгийн залуу өвчтөн байжээ. Испанийн хөлбөмбөгийн Ла лиг шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд лигээ түр хугацаанд зогсоогоод байгаа юм.

Эх сурвалж: Daily mail

"Манай зураглаач нислэгээс ирмэгцээ тусгаарлагдсан"
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц