Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Ахлах ахлагч Спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл гүйх замынхаа 675 дахь км замыг туулан Улаанбаатараар дайран өнгөрсөн. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Спорт бол эв нэгдлийн, энх тайвны бэлэг тэмдэг болдог. Эмэгтэй хүний тэсвэр хатуужил, зориг, хүч, хөдөлмөрийг өөрийн биеэр үлгэрлэн 1100 км замыг гүйж туулах шийдвэр гаргана гэдэг амаргүй.
Олимпт оролцсон гүйлтийн тамирчин Тосихико Сэкогоос нэгэн сэтгүүлч ярилцлага авахдаа “Тан шиг тамирчин хүн өглөө босоод гүймээргүй санагдах үе байдаг уу. Өнөөдөр яршиг өнжчихье. Жаахан нойр авъя гэж боддог уу?” гэж асуухад “Үгүй бараг өдөр болгон тэгж боддог шүү дээ” гэж хэлсэн байдаг.
Энэ нь гүйх нь зөвхөн бие бялдарын бус сэтгэлийн асар их тэнхээ, зоригийг шаарддаг зүйл юм гэдгийг харуулж буй үйлдэл юм.Тиймээс энэ их сэтгэлийн хүчийг гарган ийм урт замыг ганцаараа туулан гүйж буй Ахлах ахлагч, Спортын мастер Т.Рэнцэнбадамдаа урам өгч МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялааж туулахаар үлдсэн замд нь сүүн цацал өргөж, амжилт хүсэж байна" хэмээн МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.