Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай халж харвалаа. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав.
Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгов. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ.
Өнөөдөр өрсөлдсөн манай тамирчдаас тэквондоч Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эхний даваандаа гоц мөргөж, удаах тулаанд ялагдсанаар дагах тулаан руу шилсэн. Энэ шатанд Х.Энхтуяа Мароккогийн С.Эс-Саббартай, Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алварестай тулахаар болоод байна.
Түүнчлэн буудлагын З.Ганбаатар спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөж байгаа бөгөөд тогтоол буудлага 14.00 цагаас эхэлнэ.