МУИС-ийн ажилчид сургуулийн дотуур байран дахь гадаад оюутнуудад амны хаалт оёж өглөө. Зургийн эх сурвалж: МУИС-ийн албан ёсны вэб хуудас.
МУИС-ийн Номын сангийн үйлчилгээний ажилтан П.Сольтогтох, Оюутны тавдугаар байрны ажилтан Б.Алтанцэцэг нар сургуулийн дотуур байран дахь гадаад оюутнуудад зориулан амны хаалт оёжээ. Шинэ төрлийн коронавирусийн улмаас амны хаалтны олдоц муу болж, үнэ нэмэгдсэн үед ийнхүү өөрт байсан даавуу, эмнэлгийн материалаар амны хаалт оёж, бэлэглэсэн нь оюутнуудын талархлыг хүлээсэн байна.
Мөн МУИС-ийн эмнэлгийн эмч, ажилтнууд дотуур байранд буй гадаад оюутнууддаа өдөрт тутам үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа аж.