Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн усанд боогдсон 380 малыг нүүлгэн шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин 8 дугаар сард хоногт 1-2 см нэмэгдэж, олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байна.

Тухайлбал, Үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт үерийн усанд боогдсон 300 тооны хурга, 70 ишиг, 10 хонийг Онцгой байдлын газрын алба хаагчид завиар зөөвөрлөж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажилласан байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Архангай аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Халдварын улмаас шалгалтад орж чадаагүй сурагчдын ЭЕШ өнөөдрөөс эхэлж байна
Халдварын улмаас шалгалтад орж чадаагүй сурагчдын ЭЕШ өнөөдрөөс эхэлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд