Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаатар нэрээ татаж Хэнтийд Ц.Идэрбат, Сонгинохайрханд нам нь Э.Батшугарыг, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар Н.Алтаншагайг зүтгүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Намууд өнөөдөр хоёр тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулахаар зэхэж, сошиал орчин болон хэвлэлийн хуудсуудаар аль нам хэнийг хаана нэр дэвшүүлэх талаарх таамгууд хөвөрч байна.

Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр, Ардын намынхан Хэнтийн нөхөн сонгуульд одоогийн Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр битүүхэн тохирчээ. Өөрөөр хэлбэл, удирдлагуудын түвшинд түүнийг илүүтэй дэмжиж буй аж. Хэнтийд хийгдсэн социологийн судалгаагаар Ц.Идэрбат, Д.Гантулга, Н.Энхбаатар нарын нэр дараалан гарч иржээ. Гэхдээ Н.Энхбаатар энэ удаад нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. Ингэснээр Хэнтийн тойрогт Ц.Идэрбат болон гишүүн асан Д.Гантулга нар тунаж үлджээ. Одоо 16.00 цагаас хуралдах УЗ-ийн хурлаас энэ хоёр хүний нэрийг дэвшүүлэх бөгөөд 17 цагаас үргэлжлээд МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж эцсийн шийд гаргана. Танхимаас нэр дэвших боломжтой ч хэдий ч Ардын нам шиг босоо тогтолцоотой намын хувьд танхимаас хэн нэгэн нэрээ дэвшүүлээд удирдлагуудын түвшинд тохирсон Ц.Идэрбатыг “мөргөж” дийлэхгүй л болов уу.

Тэгвэл Сонгинохайрханы нөхөн сонгуульд Н.Алтаншагай нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгааг эх сурвалжууд онцолж байсан. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон генсек Д.Амарбаясгалангийн зүгээс нэгэнт хоёр намыг нэгтгэх тохироог хийсэн. Хэдхэн сарын өмнө ярьсан хэлснээсээ буцах нь улс төрийн соёлын хувьд онцгүй. Тиймээс тохирсон ёсоор Э.Батшугарыг явуулах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлж буй гэнэ. Сануулахад, өнгөрсөн 2020 оны сонгуулиар Э.Батшугар 22991 хүний санал буюу 28.09 хувийн саналаар дөрөвт жагсаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Ардын намынхан бодлогоор Э.Батшугарыг дэвшүүлэхээр зэхэж буй бол Нийслэлийн Ардын намын дарга Д.Сумъяабазар, Сонгинохайрханы намын дарга Х.Нямбаатар нар Н.Алтаншагайгаа дэвшүүлнэ гэж гэдийж буй сурагтай.

Ингэснээр үдээс хойш хуралдах УЗ-ийн хурлаас бүх зүйл эцэслэгдэнэ. Манай сайт энэ талаар эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Хятадын кино од Жао Вэйгийн тоглосон бүх кино, бичлэгүүдийг устгажээ
Хятадын кино од Жао Вэйгийн тоглосон бүх кино, бичлэгүүдийг устгажээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.