Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Яамнаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах санал оруулвал хэлэлцэнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд


Өчигдөр оройн 20:00 цагт Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн гурван иргэний шинжилгээний хариу гарч COVID-19 вирусийн халдвартай болох нь тогтоогдсон.

Дээрх асуудалтай холбогдуулан Улсын онцгой комисс 11:00 цагаас хуралдаж эхэллээ. Халдварын тархалттай холбогдуулан авах арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хуралдаж дууслаа. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоогоод байна. Сунгах асуудлыг БСШУСЯ-наас санал оруулсан тохиолдолд шийдвэрлэнэ. БСШУСЯ-наас шийдвэрийн төслөө өгөх үүрэг даалгаврыг өгсөн” хэмээв.

"Берлинээс ирсэн иргэний бие хүндэвтэр, БНСУ-аас ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой байна"
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.