Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Берлинээс ирсэн иргэний бие хүндэвтэр, БНСУ-аас ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд


Өчигдөр оройн 20:00 цагт Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн гурван иргэний шинжилгээний хариу гарч COVID-19 вирусийн халдвартай болох нь тогтоогдсон.

Дээрх асуудалтай холбогдуулан Улсын онцгой комисс 11:00 цагаас хуралдаж эхэллээ. Халдварын тархалттай холбогдуулан авах арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хуралдаж дууслаа. Хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирусийн халдвар 160 гаруй оронд бүртгэгдлээ. Манай улс уг вирусийн улмаас 1330 гаруй иргэнийг тусгаарлагдаад байна. 257 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байна. Анхны халдварын тохиолдол буюу Франц улсын иргэний бие тогтвортой байна. Амин үзүүлэлтүүд хэвийн. Манай эмч, эмнэлгийн ажилтнууд хүч хөдөлмөрөө зарцуулж, эмчилж чадаж байна. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлыг өчигдөр орой оношилсон. Түргэвчилсэн сорилоор илрүүлснийг өнөө өглөө PCR аппаратаар дахин баталгаажуулсан.

Цагдаагийн байгууллага, МХЕГ-тай хамтран хамгийн ойр суусан иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. 110 гаруй иргэдээс шинжилгээ авахад 61 иргэний хариу сөрөг гарсан. Үлдсэн хүмүүсийн хариу удахгүй гарна. Гурван сарын турш коронавируст халдвараас хамгаалж чадсан. Хэн ч энэ өвчнөөр өвдөх магадлалтай байгаа тул өвдсөн хүмүүс рүү дайрч, давшлахгүй байхыг хүсэж байна.  Эмчилгээнд онцгойлон анхаарч ажиллана.

Одоогоор Монгол Улсад бүртгэгдээд буй дөрвөн тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Эрүүл мэндийн яамнаас эмчилгээтэй холбоотой асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад бүх талаар дэмжин, бэлтгэлийг хангаж байна.

БНСУ-аас ирсэн халдвартай хоёр иргэний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүнд байгааг ХӨСҮТ-ээс мэдээлсэн" гэв. 

ШУУД: Цаашид тусгай нислэгээр иргэдээ авчирна
ШУУД: Цаашид тусгай нислэгээр иргэдээ авчирна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.