Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Цаашид тусгай нислэгээр иргэдээ авчирна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд


Өчигдөр оройн 20:00 цагт Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн гурван иргэний шинжилгээний хариу гарч COVID-19 вирусийн халдвартай болох нь тогтоогдсон.

Дээрх асуудалтай холбогдуулан Улсын онцгой комисс 11:00 цагаас хуралдаж эхэллээ. Халдварын тархалттай холбогдуулан авах арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хуралдаж дууслаа. Хуралдааны шийдвэрийг танилцуулах гэж байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: Баян-Өлгий аймагт үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн онцгой комисстой цахимаар хуралдсан. Казахстан улсаас ирсэн нэг иргэн халуурч сэжиглэгдсэн тул Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг хаасан. Тус аймагт 133 иргэнийг тусгаарласан. Одоогийн байдлаар тусгай нислэгээр 750 орчим иргэн ирсэн. Халдвар бүртгэгдсэн улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл гарахыг мэдэж байсан.  Хаанаас ямар ямар хүн ирсэн гэдэг бүх мэдээлэл бидэнд байгаа. Ирсэн иргэдийг ажиглан, сэжигтэй тохиолдол илэрвэл эмчилж шинжилгээг ойр ойр дахин авна. Бүх мэдээлэл хяналтанд байгаа. Берлинээс ирсэн иргэнийг халдварт өвчтэй байсан эсэхийг мэдээгүй. Мэдэх бололцоо байхгүй. Учир нь онгоцонд суусан хүн болгоны халууныг үзэж суулгаж байгаа.

Цаашид тусгай нислэгээр гадаадаас Монголдоо ирэх хүсэлтэй иргэдийг авчирна. Харин тус онгоцонд суулгах хүн болгоныг шинжилгээнд хамруулж сэжигтэй тохиолдол илэрвэл онгоцонд суулгахгүй.


ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙН ТАЛААРХ БУСАД МЭДЭЭЛЛҮҮД:

Бразилд 400 гаруй хоригдол шоронгоос оргожээ
Бразилд 400 гаруй хоригдол шоронгоос оргожээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц