Бразил улсын зүүн өмнө байрлах Сан Паулу мужийн нэгэн шоронгоос 400 гаруй хоригдол оргожээ. Хоригдлууд шоронгийн ажилтнуудыг барьцаалсныхаа дараа хорих ангиас оргосон байна.
“G1” цахим хуудасны мэдээлснээр, шоронгийн ажилтнуудыг одоо хүртэл барьцаанд байлгаж байгаа бөгөөд цагдаа нар тэднийг чөлөөлөхийн тулд яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Түүнчлэн цагдаа нар оргон зугтсан хоригдлуудыг олохоор ойр хавийн газруудад нэгжлэг хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 40 гаруй хоригдлыг барьжээ. Хоригдлууд Сан Паулу мужийн захиргаанаас коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баярыг хойшлуулсанд бухимдан эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн аж.
Эх сурвалж:Theguardian