Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарч түгжрэлийн асуудал 23-28 хувь байгааг олж тогтоосон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн түгжрэлийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн мэдээллээ.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлаар шийдлүүдийн танилцуулга хийлээ. Хотын түгжрэл нэгдүгээрт, бүсчлэлийн асуудалтай холбоотой байдаг. Хотын төвд орц, гарцнаас хамааралтай түгжрэлийн асуудал байдаг. Улаанбаатар хотын түгжрэл улирлын чанартай байдаг. Нэгдүгээр сар болон наймдугаар сар оргил ачааллын үе байдаг. Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотой түгжрэлийн улирал наймдугаар сарын дундаас 11 дүгээр сарын сүүл хүртэл үргэлжлэн оргил цэгтээ хүрдэг. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарч түгжрэлийн асуудал 23-28 хувь байгааг олж тогтоосон. Улаанбаатар хотын хэмжээнд хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутуу байгаа учраас 113,000 хүүхэд 53,000 тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн судалгаа гарсан. БШУЯ-тай хамтран энэ талаар ажлууд хийгдэж байгаа" гэв.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болохоор болжээ
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болохоор болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд