Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн хүнд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэж буй “Ремдесивир“ эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Засгийн газрын 2021 оны 04-р сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан байна.

Уг жагсаалтад багтсан “Ремдесивир” эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч буй юм. “Ремдесивир” эмийн тарилгын нунтаг хэлбэр нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтсаныг өөрчилж, тус эмийн тарилгын уусмал хэлбэрийг нэмлээ. Ингэснээр зах зээл дээр “Ремдесивир” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач тустай аж.

“Засаг дарга нарын ажлын биелэлтэд тодорхой өөрчлөлт оруулах үүрэг өгсөн“
“Засаг дарга нарын ажлын биелэлтэд тодорхой өөрчлөлт оруулах үүрэг өгсөн“
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.