Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины гуравдугаар тунг маргаашаас 55-аас дээш насныхан болон боловсролын салбарынханд хийж эхэлнэ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 16 секунд

Монгол Улсад вакцины гуравдугаар тунг хийх ажлыг эхлүүлээд буй. Тодруулбал, цар тахлын үед ажиллаж буй албан хаагчдад "Астразенека" вакцины гуравдугаар тунг хийж эхлээд байсан бол маргаашаас 55-аас дээш насны иргэд болон боловсролын салбарынханд хийж эхлэх юм.

Ингэхдээ эхний хоёр тунгаа астразенека вакцин хийлгэсэн бол астра, өөр вакцин хийлгэсэн бол файзер вакциныг хийлгэнэ гэж Эрүүл мэндийн сайд мэдээлсэн юм. Нийт 50 мянган хүнд сайн дурын үндсэн дээр хийнэ. Өөрт ойр дархлаажуулалтын цэгт очиж дархлаажуулалтдаа хамрагдана. Ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул ийнхүү гуравдугаар тунгийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Вакцинд 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр "Бусад орнуудад ч дельта хувирал тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн 7 хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. ДЭМБ-аас гаргаж буй сүүлийн мэдээгээр 100 мянган хүнд 300 тохиолдол илэрч буй орнуудад Монгол багтсан. Энэ нь халдвар өндөр хурдтай тарж байна гэсэн үг. Нас баралт манай улсад 0.5 хувь буюу бага улсад тооцогдоно. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Манай бүс нутагт БНАСАУ-аас бусад бүх улсад тархлаа. БНСУ, Вьетнамд өвчлөл эрс нэмэгдлээ.

Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш 6 дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа файзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан" гэсэн юм.

ПАРАЛИМП: Өнөөдөр жүдогийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг барилдана
ПАРАЛИМП: Өнөөдөр жүдогийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг барилдана
 
ТОДРУУЛГА: Малчид “мал нийлсэн“ гэх шалтгаанаар маргалдаж, нэгийгээ автомашинаар дайрчээ
ТОДРУУЛГА: Малчид “мал нийлсэн“ гэх шалтгаанаар маргалдаж, нэгийгээ автомашинаар дайрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.