Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМП: Өнөөдөр жүдогийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг барилдана

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 51 секунд

"Токио 2020" паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчин Н.Алтанцэцэг паралимпын наадмын татамид барилдана. Түүний жин болох +70 кг-д Итали, АНУ, Казахстан, Бразил, Украйн, Япон, Азарбайжаны тамирчид багтжээ. Н.Алтанцэцэг эхний барилдаанаа Казахстаны Зарина Байбатинатай хийх бөгөөд ялсан тохиолдолд Итали-АНУын тамирчдын хожсонтой нь мөнгөн мeдалын төлөө барилдана. Барилдааныг Олон улсын Паралимпын хорооны шууд дамжуулалтаар https://www.paralympic.org/tokyo-2020 үзэх боломжтой.

Сануулахад, Н.Алтанцэцэг нь 2014 оны Инчоны Азийн Паралимпын наадмын аварга, 2018 оны Жакарта Азийн Паралимпын наадмын хүрэл мeдальт, 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний eсдүгээр байрын эзэн юм.

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.