Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж буй. Энэ дагуу өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Гэхдээ Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автомашингүй тул төв замаар явахгүй. Учир нь Энхтайваны өргөн чөлөөнд “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа гарч байгаа. Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл 08:00-20:00 цаг хүртэл үйлчлэх юм.

Ч.Батзориг: Хиймэл оюун ухаанд суурилсан авто замын удирдлагын системтэй болно
Ч.Батзориг: Хиймэл оюун ухаанд суурилсан авто замын удирдлагын системтэй болно
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.