Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад хаяг шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй 23 нэр төрлийн хоол амтлагчийг улсын хилээр нуун нэвтрүүлэх гэж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Замын үүд дахь хилийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ МХЕГ-т мэдүүлээгүй бараа бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээлллийг хүргүүллээ.

Зориулалтын бус тээврийн хэрэгслээр, мэргэжлйин хяналтын байгууллагад бүртгүүлээгүй, хаяг шошгын зөрчилтэй, барамт бичиггүй 315 мянган амны хаалтыг эхний удаад, мөн давтан 648 мянган ширхэг амны хаалтыг тус тус илрүүлж арга хэмжээ авсан байна.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй, хятад хаяг шошготой 23 нэр төрлийн хоолны амтлагчийг Улсын хилээр нуун нэвтрүүлэх гэж байсныг олж хуулийн дагуу арга хэмжэ авч ажиллажээ. Тус амтлагчинд гахайн мах амтлагч, бурам, төмсий цардмал гэх мэд бүтээгдэхүүнүүд байжээ.

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хуурамч хаяг шошготой оруулж ирэх гэж байсныг ирлүүлэн ажилласан байна. Тус бүтээгдэхүүнд Oriflame брендийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэн оруулж ирэх гэж байжээ. Тус зөрчлүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

ЦЕГ: Амь хохирогчийн гурван хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн
ЦЕГ: Амь хохирогчийн гурван хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд