NBA-ийн супер од Стефэн Көрригийн эцэг, эх болох Соня, Делл Көрри нар "Бүтэн нэг жилийн турш судалж, нухацтай бодож үзсэний эцэст бид гэрлэлтээ цуцлахаар шийдсэн" гэжээ. Тухайлбал, 55 настай Соня өнгөрсөн зургадугаар сард Хойд Каролина мужид салах өргөдлөө өгсөн байна.
Соня хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Бид хүүхдүүд, ач зээ нартайгаа үргэлж холбоотой байн дэмжсээр байх болно. Бид хувь хувийн амьдараа хөөж байгаа хэдий ч хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа маань өөрчлөгдөхгүй" гэжээ.