Өмнөговь аймгийн Эрүүл Мэндийн Газраас хийсэн мэдээлэлд, Өмнөговь аймагт ДЕЛЬТА вирусийн нэг тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл тус аймгийн засаг дарга Р.Сэддорж, "2021 оны долдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн иргэдээс коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн тест болон PCR шинжилгээг үнэ төлбөргүй авах шийдвэр гарсан.
Тухайн шийдвэрээс хойш өдөрт 700-1000 хүнд шинжилгээ хийж байсан бол сүүлийн сар амралт, аялал зугаалгаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 1000-1500 хүнд түргэвчилсэн болон PCR шинжилгээг хийж, нэг өдөрт 16-20 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулж байна" хэмээлээ.
Ташрамд дурдахад, Монголын нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрсэн тул өчигдрөөс эхлэн Ганцмод боомтын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.