Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭРГИЙН МӨРӨӨР: 100 гаруй сая төгрөгийн өртэйн улмаас амиа хорлох оролдлого удаа дараа хийж байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Их хэмжээний өртэй байсан эхнэр, нөхөр хоёр амиа хорлосон харамсалтай хэрэг гараад байгаа. Тодруулбал, тэд гэрээслэл үлдээгээд БЗД-ийн наймдугаар хороонд байрлах нэгэн зочид буудалд өөрсдийгөө боомилж амиа хорлосон.

Эхнэр нь 1991 оных, нөхөр нь 1989 оны залуучууд байсан ба бага насны гурван хүүхэдтэй, хамгийн бага нь 3 настай байсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд олон хүнд нийт 100 гаруй сая төгрөгийн өр тавиад байжээ. Улмаар энэхүү өрөө төлж чадахгүйд хүрч, эм уух зэргээр амиа хорлох үйлдэл удаа дараа хийж байсан аж.

Харин энэ удаад зочид буудлын ОО-ын өрөөнд өөрсдийгөө боомилж амиа хорложээ. Ингэхдээ гэрээслэл бичээд үлдээсэн гэх мэдээлэл байна.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Их Британид болсон хөгжмийн фестивалд оролцсон 5000 орчим хүнээс халдвар илэрчээ
Их Британид болсон хөгжмийн фестивалд оролцсон 5000 орчим хүнээс халдвар илэрчээ
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна