Монголын хүннү рок урсгалыг дэлхийд таниулахаар зорьж буй "The Hu" хамтлаг 2021 оны анхны "Хүн" нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо нисэх бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал аялан тоглолтоо үргэлжлүүлэх аж.
Дашрамд дурдахад, “The Hu” хамтлаг 2020 оны тавдугаар сард Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж байсан. Ингэхдээ тус хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан бөгөөд тэднийг очоод удаагүй байхад цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдаж байсан билээ.