Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

25 жилийн өмнөх хэрэг: “Найзтайгаа намайг хаяж явсан учраас аминд нь хүрсэн хэмээн мэдүүлжээ“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 31 секунд

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1996 онд үйлдэгдсэн хүн амины хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны аравдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтүй явуулсны үр дүнд (24 жил 10 сарын дараа) уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байдаг. Уг хэрэгт 51 настай, эрэгтэй А гэгчийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Гэмт этгээд 25 жилийн турш Налайх дүүрэгт амьдарч, эхнэр нэг хүүхэдтэй болжээ

Хэргийг үйлдэгч 51 настай А нь хэрэг үйлдэхдээ 26-хан настай байжээ. Тэрбээр хэрэг гарах үед өөрийн танилтайгаа хамт байсан ч танил нь найзтайгаа хамт явсан тул тус үйлдэлд нь эгдүүцэж, аминд нь хүрсэн байна. Тодруулбал, энэ тухайгаа "Намайг найзтайгаа орхиж явсан тул уур хүрээд хоолойг нь боож хөнөөсөн" хэмээн мэдүүлжээ.

Хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Улмаар 24 жилийн турш А-г мөрдөж, тагнан, хянаж байжээ. Улмаар гүйцэтгэх ажиллагааг уйгагүй, тасралтгүй явуулсаны үндсэнд хөдөлшгүй баримтаар уг этгээдийг илрүүлсэн байна.

А нь энэ хугацаанд Налайх дүүрэгтээ амьдарч байсан бөгөөд эхнэр, нэг хүүхэдтэй болсон байна.

Харин иргэдийн дунд 25 жилийн өмнөх хэрэг тул хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байж болзошгүй гэх таамгийг тавьж буй. Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад, онц хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байдаг бөгөөд А нь 24 жил 10 сарын дараа баригдсан. Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас дөрөвхөн сарын өмнө баригдсан тул уг гэмт хэргийн үйлдэлд нь ял оногдуулж болзошгүй гэсэн юм.

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.