Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1566 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 2 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1566 хүний сорьцод халдвар илэрлээ. Үүний 342 нь нийслэл хотод, 1224 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 1674 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 насны нэг, 61-80 насны нэг, 80-с дээш насны хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 902 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10928 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10011 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 6303
Хүндэвтэр- 3542
Хүнд – 898
Маш хүнд - 185 хүн байна.

Суудлын автомашин онхолдож 49 настай эрэгтэй эд ангид хавчуулагдан нас баржээ
Суудлын автомашин онхолдож 49 настай эрэгтэй эд ангид хавчуулагдан нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд