Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баянмөнх: Иргэдээ ажлын байраар хангасны үндсэнд хүнсний талон авахаас татгалзсан анхны сум болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй анхны сум болоод байгаа билээ. Тэгтэл тус сумын Засаг дарга Д.Баянмөнх "Хэнтий аймгийн Баян-Овоо сум "Халамжаас хөдөлмөрт" хэмээх зорилт тавьж ажилласны үр дүнд 2021 оны долдугаар сарын 1-нээс хүнсний талон авахаас татгалзсан хамгийн анхны сум боллоо. Манай суманд хүнсний талон авдаг 11 өрхийн 55 иргэн авдаг байсан бол 2016 оноос хойш дээрх зорилтын хүрээнд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.

Ингэхдээ аж ахуйн нэгжүүд, болон сумын Засаг дарга, иргэд гэсэн гурвалсан гэрээг байгуулан ажлын байраар хангалаа. Цаашид зөв зохион байгуулалт хийж чадвал манай улс сумын бүх иргэдийг ажлын байраар хангах боломжтой. Түр ажлын байр буюу ямаа самнах, хонь хяргах, мал нядалгаанд ажиллах зэрэг ажлыг зохион байгуулалтанд оруулж чадсанаараа ийм үр дүнд хүрлээ гэж бодож байна" гэлээ.

Т.Рэнцэнбадам туулах замынхаа талд буюу нийт 565 км гүйгээд байна
Т.Рэнцэнбадам туулах замынхаа талд буюу нийт 565 км гүйгээд байна
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.