Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КОВИД-19 халдвараар өвдөөд эдгэрсний дараа ЮУГ АНХААРАХ ёстой вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Коронавирусийн шинж тэмдэг зарим хүмүүст удаан хугацааны туршид үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, коронавирус халдвараар өвчилсний дараа 4-7 сарын хугацаанд зарим хүмүүст шинж тэмдэг илэрч байгаа. Нэг жилийн хугацаанд үргэлжилэх хүн ч байна. Тэр дундаа, ядарч сульдах, толгой өвдөх, анхаарал сулрах, бие сулрах, нойргүйдэл, гэдэс эвгүйрхэх гэх мэт. Тэгвэл коронавируст халдвараар өвчилж эдгэсний дараа юуг анхаарах ёстой талаар мэргэжлийнхний зөвлөгөөг хүргэж байна.

-Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй

-Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.

-Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.

-Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой.Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.

-Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай

-Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.

-Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй

-Алхах , суниах ,иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.

АНХААР: Коронавирусийн дельта хувилбарын үед зонхилон илрэх таван шинж тэмдэг
АНХААР: Коронавирусийн дельта хувилбарын үед зонхилон илрэх таван шинж тэмдэг
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.