Сүүлийн өдрүүдэд халдварын тоон үзүүлэлт тогтвортой байгаа. Гэвч нийслэл болон хөдөө орон нутагт коронавирусийн дельта хувилбар тархаж Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймгуудад дельта хувилбарын тохиолдлууд батлагдаад байна. Ингэхдээ олон нийт халдвар хамгааллын дэглэмээ бууруулж, сэрэмжээ сулруулах нь намар хичээл сургууль орох үед нөхцөл байдал хүндрэх эрсдлийг бий болгоно гэдгийг анхааруулсаар байгаа юм. Тэгвэл халдварын дельта хувилбарын үед дараах таван шинж тэмдэг зонхилон илрэх талаар мэргэжилтнүүд хэлж байна. Үүнд:
-Толгой өвдөх
-Хоолой өвдөх
-Нус гоожих
-Халуурах
-Байнга ханиалгах