Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга болж байна. Тахилгад мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй. Тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай. Гэхдээ хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг тул энэ жил цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг Завхан аймгийн засаг даргын тамгын газраас гаргасан байна.