Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг цахим хуудаснаа зодог тайлах бодолгүй байгаа хэмээжээ. Тодруулбал, тэрбээр
- 2012оны Олимпын наадмын
- 2010оны Дэлхийн аваргын
- 2013оны Дэлхийн аваргын
- 2015оны Дэлхийн аваргын
- 2019 оны Дэлхийн аваргын
Энэ медалиудыг авахад маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хүсэл зорилго шингэсэн байдаг юм.
2009 оноос Лхагвын Чинбат гэдэг хүн МЧБХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Д.Дагвадорж Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй олон дэд ерөнхийлөгч байсан. Энэ хүмүүс тамирчдын ахуй амьдрал бэлтгэл хийх нөхцөл бололцоо гээд бүхий л зүйл дээр анхаарч хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байдаг.
Д.Дагвадорж аварга бол Монголын чөлөөт бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн Олимпын эрхийн тэмцээн, Залуучуудын азийн аварга, 23 насны залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон том тэмцээнүүдийг монголдоо зохион байгуулах эрхийг авч, сайхан зохион байгуулсан байдаг.
Б.Батбаяр багш шигшээ багийн ахлах дасгуулагчийн ажлыг хэн ч дахиад над шиг хийж чадахгүй гэдгийг харуулсан тамирчин болгондоо сэтгэл гаргаж чадсан таньд баярлалаа. Боломж байдаг бол дахиад ахлах хийгээсэй.
Баг хамт олон бэлтгэл хангагчид найз нөхөд та нар минь түшиг тулгуур шүү. Боломж байдаг бол дахиад ахлах хийгээсэй. Дурдагдаагүй олон хүмүүс энэ амжилтын ард байгаа шүү.
Та бүхэндээ маш их баярлалаа.
Олон жилийн хөлс хөдөлмөр, хичээл зүтгэл, уналт босолтын ард гарч энэ хүртэл явахдаа их олон зүйлийг ойлгож мэдэж авлаа.
Дэвжээнд гарч барилдаад, буух хүртэл юу болж, юу тохиолддог болохыг, хэнч мэдэхгүй тэр болж буй бүхнийг надаас өөр хэн ч мэдэхгүй ээ хамгийн ойрхон хамт унаж босдог хүн бол хань маань байдаг чамдаа хамгийн түрүүнд баярлалаа.
Тусгайлан талархах хүн бол Өвөөгийн оронд маань Өвөө, Аавын минь оронд Аав, болж яваа хайрт багш Зэвэгийн Дүвчин та бол энгүй авьяастай багш дасгалжуулагч хүн шүү.
Бөхөд анх хөл тавиад Д.Дондов гэж хүний шавь болсон та бол миний амжилтын үндэс суурь юм шүү.
Жич: зодог тайлах талаар бодож амжаагүй байгаа шүү" гэжээ.