Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖУРАМ: Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлдэх зүйлсийг 3 сараар хэрэглэх хэмжээгээр бэлтгүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

БШУЯ-наас "КОВИД-19" халдварын үед цэцэрлэгийн сургалт зохион байгуулахад мөрдөх түр журмыг багш, удирдах ажилтнуудад танилцуулсан байна. Тодруулбал,

Короновируст халдварын үед боловсролын үйл ажиллагааг танхимаар явуулахдаа,

  • Нэг ангид 20+5 суралцагчтай байх
  • Цэцэрлэгийн танхимын сургалтад хамрагдах хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах
  • Дотоод орчинд багш, удирдлагууд амны хаалт хэрэглэх
  • Хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байх
  • Хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан уралдаан , тэмцээн зохион байгуулахгүй
  • Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг 3 сар хэрэглэх хэмжээгээр бэлтгүүлэн авах
  • Хүүхдийн гарыг халдваргүйжүүлэх уусмалаар ариутгахгүй, зөвхөн савандаж угаана зэрэг зохицуулалтууд түр журамд тусгагдсан байна.

Мөн

  • 1 ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
  • Тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
  • Өөр хоорондоо хамааралгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ
  • Цаашид халдварын тархалт шар, ногоон түвшинд хүрвэл танхимаар хичээллэнэ гэв.
Баянбүрдийн тойргийн авто замын зорчих хөдөлгөөнийг нээжээ
Баянбүрдийн тойргийн авто замын зорчих хөдөлгөөнийг нээжээ
 
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.