ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл. Хэвлэлийн бага хурлын үеэр. Гуравдугаар сарын 16-ны өдөр.
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр, хэлтсийн дарга Д.Нарангэрэл эмнэлэг, эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч буй талаар мэдээлсэн юм. Тэрээр:
"Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүн амынхаа 1-1,4 хувийг эмнэлэгт хэвтүүлэх хүчин чадалтай байдаг. Харин манайх 0,4 хувь байна. Гэвч бид эмнэлгийн ор, эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч байгаа. Ковид-19 халдвартай холбоотойгоор Европ зэрэг дэлхийн олон орнууд хуарангийн системд шилжсэн байдалтай байна. Бид эрүүл мэндийн байдал, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна" гэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр дэлхийн 11 оронд Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.