Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц жуулчдад үйлчилсэн монгол иргэн гүйлгэж, халуурсан тул тусгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал. Хэвлэлийн бага хурлын үеэр.

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

"Өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэн тусгаарлагдсан нь хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэсэн өгүүлэмжтэй монгол иргэн. Тэрбээр гүйлгэх, халуурах зовуурьтайгаар тусгаарлагдсан. Шинжилгээ одоогоор хийгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Бид гурван сарын турш зөвлөгөө өгсөөр байхад гадны улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна" гэсэн юм.

Одоогоор Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Францаар дамжин ирсэн гэр бүлийн иргэд байгаа аж. Мөн Вьетнам, Эрхүү, Улаан-Үдээр орж ирсэн хүмүүс ч бас бий гэлээ. Үүний дээр иргэд Сөүл, Филиппин, Хонг Конг, Тайланд, Эрхүү, Улаан-Үд гээд маш олон улсаар дамжиж иргэд ирсээр байна гэсэн юм.

Өнөөгийн байдлаар яамны зүгээс нийт 1,697 хүнийг ажиглах байранд тусгаарлан ажиглажээ. Харин яг одоогийн байдлаар 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байгаа аж. Тэдгээрийн нийт 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийгээд байгаа юм байна.
Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 18 дахь хот болохоор ажиллаж байна
Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 18 дахь хот болохоор ажиллаж байна
 
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.