Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Монгол ээжүүд өдөр бүр таны төлөө цай, сүүний дээжээ өргөж байна гэж Франц иргэнд дамжуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү. Хэвлэлийн бага хурлын үеэр. Гуравдугаар сарын 16-ны өдөр.

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаарх ээлжит мэдэгдлээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу, үр дүнгийн талаар болон Франц иргэний бие, сэтгэл санааны байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр нэгэн Монгол иргэнээс Франц иргэнд зориулж Англи, Франц хэлээр эрүүл энхийг хүсээд, хурдан эдгээрэй хэмээн монгол шагайн кофений шар тосыг Д.Нямхүү захиралд өгч, дамжуулахыг хүсчээ.

Үүнийг хүлээн авсан Д.Нямхүү захирал "Манай эмч нар Франц иргэнд байнгын мэдээ, мэдээлэл дамжуулж байгаа. Монгол улсын төв хэвлэлүүдээр, сошиалаар таны тухай ийм сайхан зүйлс бичсэн байна гэж харуулдаг. Мөн монгол ээжүүд өглөө бүр таны төлөө сүү, цайныхаа дээжийг өргөж, таны төлөө залбирч байна гэж мэдээлэл дамжуулж байгаа. Саяхан гуравдугаар ангийн 3 сурагч Англи хэл дээр захиа бичсэнийг оруулж өгсөн. Тэр болгоныг Франц иргэн маань уншиж, сэтгэл өөдрөг байгаа гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү кофений шар тосыг би маш түргэн хүргэж өгье" гэсэн юм.

Мөн тэрээр ХӨСҮТ-д тусгаарласан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг танилцуулсан юм. Тэрээр:

"Франц иргэнтэй хамт ирсэн ойрын 23 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол маш сайн мэдээ. Мөн гуравдугаар сарын 14нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүний дараа өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д 1, Баян-өлгий аймагт 1, нийт 2 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч байна. Сорьц Баян-өлгийгөөс ирж байгаа" гэлээ.

"Юнител" групп Улсын Онцгой комиссын харьяа 5 байгууллагад 100 сая төгрөгийн хандив гардууллаа
 
Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна
Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.