Түлхүүр мэдээлэл:
- Үнэртэй усны үйлдвэрлэлээ зогсоож, оронд нь гар ариутгагч үйлдвэрлэхээр болжээ.
- Christian Dior, Guerlain, Givenchy зэрэг брэндүүдийг эзэмшдэг LVMH групп тус үйл ажиллагааг эхлүүлэх юм.
- Халдвараас урьдчилан сэргийлэх, туслах зорилготой.
Франц улсад шинэ коронавирусийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын тансаг эдлэлийн брэндүүд үйл ажиллагаагаа өөрчлөхөөр болжээ.
Christian Dior, Guerlain, Givenchy зэрэг брэндүүдийг эзэмшдэг LVMH групп энэ долоо хоногоос эхлэн үнэртэй усны үйлдвэрлэлээ зогсоож, оронд нь гар ариутгагчийг их хэмжээгээр үйлдвэрлэх болсноо зарласан байна.
Үйлдвэрлэсэн гар ариутгагчаа Францын эрүүл мэндийн яаманд үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх бөгөөд эрх баригчид цааш нь эмнэлгүүдэд түгээх ажээ.
“Энэ санаачилгаараа LVMH компани өнөөдөр Франц улсад нүүрлээд байгаа хомсдлыг шийдэж, вирусийн халдвараас өөрийгөө хамгаалахад нь олон хүнд туслах зорилготой байна” гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Эх сурвалж: CNN