Талибануудад газар нутгаа эзлүүлсэн Афганистаны уугуул иргэд эх орноосоо дүрвэхээр олон улсын нисэх онгоцны буудлуудад бөөгнөрч, ачаалал үүсгэж байна. Гадны орнуудаас Кабул хотруу үйлдэх нислэгээ зогсоосон нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж.
«فرار» برای زنده ماندن…#فرودگاه_کابل#Kabul_Airport pic.twitter.com/fjJmrWCXYg
— Dr. Sahar Rahimi (@SaharRahimi_) August 16, 2021
Зарим орны агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын хилээс зайлсхийхийн тулд чиглэлээ өөрчилж, нислэгээ түр зогсоогоод байгаа юм. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улсын зүгээс "Нөхцөл байдал хүнд байгаа тул Афганистаны нийслэл Кабул руу нисэх онгоцны нислэгийг зогсоосон" гэж мэдэгджээ.
Мөн FlyDubai компанийн хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт хэлэхдээ "Кабул руу хийх нислэгээ зогсоож, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн харж байна" гэжээ.