Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" бөхийн барилдаан эхлээд байгаа билээ. Тэгвэл уг барилдаанд сүүлийн жилүүдэд допингийн хэрэгт нэр холбогдоод байсан Монгол Улсын аварга Э.Оюунболд зодоглож нэг давлаа.
Энэ удаагийн барилдаанд цолгүй залуу бөх болон, сумын цолтнууд багтаагүй байна. Шүүхийн шийдвэрээр нэг жил барилдах эрхээ хасуулаад байсан Улсын аварга Э.Оюунболдын эрх нь сэргэсэн энэ юм.
Ташрамд дурдахад, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Өсөхбаяр нар энэ барилдаанд зодоглосонгүй. Ч.Санжаадамба нь МҮБХ-ны зөвлөлийн хурлын үеэр допингтой холбогдсон бөхчүүд барилдвал түүний хувьд барилдахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.