Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын сан, кино театруудын үйл ажиллагааг нээхээр боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдалд аж, ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс Нийслэлийн ЗАА-аас хариуцлагын гэрээг байгуулж эхлээд буй. Тухайлбал, УОК-ын 25 дугаар хурлаар гадаа талбайд үзэгчгүйгээр тэмцээн, уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгсөн. Үндэсний бөхийн холбоо болон спорт холбоодоос тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд НОК-ын хурлаар хэлэлцэж, “Хариуцлагын гэрээ” байгуулж, холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, спортын тэмцээн, уралдааныг гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн билээ. Одоогоор Хөлбөмбөгийн холбоо, Сурын холбоо, Үндэсний бөхийн холбоод тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангасан талаар албаныхан мэдээллээ.

ЦЕГ: Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол байхгүй
ЦЕГ: Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол байхгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.