С.Эрдэнэ даргатай АН-аас өнөөдөр мэдэгдэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын удирдлагууд Улсын их хурлын нөхөн сонгуульд нэгдэж, нийлж оролцох саналыг О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намдаа санал хүргүүлсэн. Одоогоор тус намаас нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүс албан ёсоор тодроогүй байгаа хэдий ч саналаа илэрхийлж байгаа хүмүүс байгаа. Тиймээс юуны түрүүнд нэр дэвшигчдээ тодорхойлох бус яаж хэрхэн оролцох вэ гэдгээ юуны түрүүнд ярилцана" гэлээ.
Мөн УИХ-ын нөхөн сонгуульд хоёр ажлын хэсэг гарсан бөгөөд Хэнтий аймаг дахь ажлын хэсгийг Б.Гарамгайбаатар, Сонгинохайран дүүргийн хэсгийг И.Эрдэнэбүрэн нар ахлан ажиллаж байна. Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий хорооны батламжыг ажлын хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн юм.