Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лондонд дөнгөж төрсөн нярайгаас Ковид-19 илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 13 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Лондонд дөнгөж төрсөн нярайгаас Ковид-19 илэрч, уг вирусний дэлхийн хамгийн залуу тээгч болжээ.
  • Нярай эхийн хэвлийд байхдаа халдвар авсан уу, төрөх явцдаа авсан уу гэдэг нь тодорхойгүй байна.
  • Одоогоор эх хүүхэд хоёрыг салган, тусгаарлаж, эмчилгээ хийж байна. 

Лондонд дөнгөж төрсөн нярайгаас Ковид-19 илэрч, уг вирусний дэлхийн хамгийн залуу тээгч болжээ. Нярайн биеийн байдал муу байхад ээж нь түүнийг уушгины хатгалгаа байж магадгүй гэж үзэн эмч нарт хандсан байна. Гэвч эх болон хүүхдээс шинэ коронавирусний халдвар илэрсэн тул тэднийг тусгаарлан эмчилж байгаа аж. Хүүхдийн ээжийн хувьд өөрийгөө вирусний халдвартай гэдгээ мэдээгүй бөгөөд төрснийхөө дараа Хойд Миддлсекс эмнэлэгт шинжилгээ өгөн ийнхүү мэджээ.

Харин нярайг төрснөөс хойш хэдхэн минутын дотор шинжилгээ хийж, эмчилгээнд хамруулж эхэлсэн байна. Энэ үеэр эх нь халдварын нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэгджээ. 

Хойд Миддлесекс их сургуулийн эмнэлэгийнхэн мэдэгдэлдээ:

“Манай эмнэлэгт хэвтсэн эх, нярай хоёрт шинэ төрлийн коронавирусний шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан. Тиймээс эх нь тусгай төвд шилжиж, нярай нь тусгаарлах өрөөнд эмчлүүлж байна" гэжээ.

Одоогоор нярай эхийн хэвлийд байхдаа вирусний халдвар авсан уу, эсвэл төрөх явцдаа авсан уу гэдэг нь тодорхойгүй байна.

Эмнэлгийн зүгээс эх, нярай хоёрын байрлаж байсан өрөөнд халдваргүйжүүлэлт хийж, тэдэнтэй холбоо тогтоосон эмнэлгийн ажилтнуудыг өөрсдийгөө бие даан тусгаарлахыг зөвлөжээ.

Дэвсгэр мэдээлэл:  Ковид-19 вирусний дэгдэлт Хятад улсад хурцдаж байх үеэр, тус улсын Шанхай хотод долоон сартай нярай халдвар авч, хамгийн залуу тээгч болж байсан юм. Харин өнгөрсөн сарын 20-ны өдөр нярай бүрэн эдгэж, эмнэлгээс гарсан байдаг.

Эх сурвалж: BusinessInsider

Х.Үүрийнтуяа

Дональд Трампын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Дональд Трампын шинжилгээний хариу сөрөг гарлаа
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.